НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨР
Увс аймгийн Төв номын сан "Нээлттэй хаалганы өдөр"-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах зорилгоор 2015.10.27-ны өдөр ШШГА-ны харьяа цагдан хорих байранд хоригдож буй хүмүүст номын үзэсгэлэн гарган сонирхуулж ,карт нээн ном олгож үйлчиллээ. Амьдралдаа алдаж онож яваа тэр хүмүүст оюунд нь бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэндээ манай хамт олон баяртай байна.