ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2013/10/31

НОМЫН БАЯР

2013 оны 9-р сарын 14-нд  Улаангом суманд Маршал Ю.Цэдэнбалын талбайд Номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Номын баярын үеэр "Номын ач тус"  сэдэвт  илтгэлийн уралдаан,  "Мэдлэг" номын дэлгүүр үйл ажиллагаагаа явуулах, Сургуулиудын номын сангууд оролцлоо.


 








НҮҮДЛИЙН НОМЫН САН

2013 оны 9-р сарын 5-6-ны өдрүүдэд  Сагил, Давст  сумуудад  Нүүдлийн номын сангаар үйлчиллээ.

Сагил суманд

  




Давст суманд 


2013/10/30

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ



         2013 оны 08-р сарын 29-ны хамт                                               ЭМН Хангамжийн  сайдын                                                                             олны хурлаар батлав.                                                                                             2000 оны 213 тоот тушаалын хавсралтын                                                                                                                                                                                 дагуу боловсруулав.


УВС АМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН
 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл:
1.1  Энэхүү дотоод журам нь ажил олгогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаа, түүний эрхэм зорилго, зорилтын хүрээнд зохион байгуулж хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тусгасан үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг болно.
Дотоод журмын зорилго нь:
1.2.Ажил хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлдвэрлэл үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэн уншигчдад харилцааны өндөр соёлтой хөнгөн шуурхай үйлчлэх явдал юм.
1.3. Хөдөлмөрийн гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцааны оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрийг үндэслэн энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4. Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.5 Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.
1.6. Энэхүү журманд өөрчлөлт оруулах асуудлыг жил бүр хамт олны тайлангийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Хоёр: Хөдөлмөрийн удирдлага , зохион байгуулалт
2.1 Номын сан нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль бусад хууль тогтоомж болон Номын сангийн үлгэрчилсэн дүрэм, энэхүү дотоод журмыг удирдлага болгон ажиллана.
2.2. Номын сангийн үйл ажиллагааг  захирал удирдана.Захирлыг Аймгийн засаг дарга томилох ба чөлөөлнө.
2.3.Нийтийн  номын сан нь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлага, ном зүйн мэдээллээр хангана.
2.4 Номын санг хөгжүүлэх, үйлчилгээний орчинг сайжруулах, номын сангийн удирдлагад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллаж болно. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг захирал батална.
2.5.Номын сангийн захирлын дэргэд 3 хүний бүрэлдэхүүнтэй захиргааны зөвлөл ажиллана.
2.6. Аймгийн нийтийн номын сан нь Лавлагаа-мэдээлэл арга зүйн тасаг, Уншлага-үйлчилгээний тасаг, Захиргаа-аж ахуйн тасаг гэсэн 3 тасагтайгаар үйл ажиллагаа явуулна.
2.7. Захирлыг түр эзгүйд ахлах номын санч ажлыг нь орлон удирдлага зохион байгуулалтаар хангана.
2.8..Байгууллагын /тамга/ тэмдгийг захирал хариуцна. Захирал эзгүйд тэмдгийг /тамга/ шилжүүлэхийг хориглоно.
Гурав:Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар:
3.1.Номын сангийн захирал нь хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.2.Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаалыг гаргахдаа тушаалын төсөл боловсруулах ажилтан нь холбогдох ажилтануудад танилцуулж саналыг тушаалын төсөлд тусгана.
3.3 Тушаалын төсөлтэй танилцсан захирал, албан тушаалтан нь зөвшөөрч гарын үсэг зурсан нөхцөлд хүчин төгөлдөр болно.
3.4 Тушаалын хэрэгжилтэнд картаар бичиг хэргийн ажилтан хяналт тавьж захиралд танилцуулж байна.
3.5.Номын сангийн жилийн турш гарсан тушаал шийдвэр, албан хэргийг жил жилээр нь хавтаслан товьёогт оруулан архивлана.
3.6 Номын сан нь батлагдсан төсвийг зүйл ангийн дагуу бүрэн болсон баримтын дагуу зарцуулж сар , улирал жил эцсийн тайлан гаргаж хамт олонд танилцуулж ажиллана. Энэ ажлыг ня бо хариуцан гүйцэтгэнэ. Аливаа өр авлага үүсгэх явдлыг хатуу хориглоно.
3.7.Санхүүгийн бүх үйлчилгээг бүрэн баримтаар батлагдсан баталгаажуулсан тохиолдолд гүйцэтгэнэ. Улирал, хагас, бүтэн жилийн тайланг заавал хамт олонд тайлагнаж байдаг хэвшил тогтооно.
3.8 Байгууллагын ажилчдад болон өөр байгууллагын хүмүүст байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж,техник хэрэгслийг захиргааны зөвшөөрөлгүй бусдад ашиглуулах, гадагшаа гаргахыг хориглоно. Хэрэв дур мэдэн дээрх зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хүмүүст хариуцлага тооцох болно.
3.9. Байгууллагын захиргаа долоо хоног бүрийн 5 дахь өдрийг дотоод ажлын өдөр болгон ажлын уулзалт, мэдээллийн цаг болгон ажиллана. Энэ үеэр өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, дараагийн долоо хоногт хийх ажлын чиглэлийн талаар ярилцаж холбогдох арга хэмжээг авч ажиллана.
3.10 Байгууллагад хандив , бэлгийн журмаар ирсэн үнэгүй номыг байгууллагын үнэ тогтоох комиссын саналыг үндэслэн орлогод бүртгэж авна.
3,11, Уншлагын танхим, тасгуудад илүүдэлтэй номыг тухайн номын санчийн саналыг үндэслэн үндсэн фонд руу шилжүүлж болно.
Дөрөв. Төлөвлөгөө, тайлан түүнд хяналт тавих:
4.1 Номын сан нь байгууллага хөгжүүлэх бизнес төлөвлөгөөтэй байна.
4.2. Номын сан нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж аймгийн засаг даргаар батлуулж ажиллана.
4.3 Энэхүү төлөвлөгөөнд байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон зорилтыг тусган удирдлагын зөвлөл болон нийт ажилтаны хурлаар хэлэлцүүлэн тэдний саналыг тусгана.
4.4 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж тайлагнан нийт ажилтаны хурлаар хэлэлцүүлж шийдвэр, төлөвлөгөөний биелэлтийг хянаж ажиллана.
Тав. Тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах, хамгаалах баримт бичиг хувилах олшруулах, албан хэрэг :
5.1 Байгууллагын тамга тэмдэгийг дарга барих ба даргыг эзгүйд энэ журмын 2.8-д заасны дагуу зохицуулагдана.
5.2. Албан бичгийн хэвлэмэл хуудсын хэвлүүлсэн тоонд хяналттай хандаж хэрэглэх, хадгалах,хамгаалах, хувилах олшруулах ажлыг байгууллагын бичиг хэгийн эрхлэгч хариуцах ба бичиг хэргийн хүний ажилд дарга өдөр тутмын бүртгэлээр хяналт тавьж ажиллана. Түүнчлэн бичиг хэргийг боловсруулах архивын нэгж болгох албажуулах, ёсчлох үйл ажиллагааг бичиг хэрэг хөтлөлтийн талаар гаргасан хууль тогтоомжийн хүрээнд бичиг хэргийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ. Бичиг хэргийн эрхлэгч дээр дараах бичиг баримтыг төрөлжүүлэн тусгай бүртгэл хөтлөнө. Үүнд:
А. Ирсэн бичгийн бүртгэл
Б. Хугацаатай бичиг хэргийн  хугацааны мөрдөлтийн бүртгэл
В. Даргын тушаал, шийдвэр
Г. Байгууллагаас гаргасан тушаал шийдвэрийн биелэлт хянах бүртгэл
Д. Иргэд ажилтануудын өргөдөл, гомдолын бүртгэл тэдгээрийн барагдуулалттай холбогдсон бүртгэл
Е. Дээд болон бусад байгууллагад явуулсан бичгийн бүртгэл
Зургаа: Хоёр ба гурван талт харилцааны талаар:
6.1. Номын сангийн захиргаа өөрийн үйл ажиллагааны хүрээнд хуулийн дагуу ямарч этгээдтэй 2 ба 3 талт гэрээ хэлэлцээр байгуулж ажиллаж болно.
6.2. Харилцах хуулийн этгээдтэй ажил үйлчилгээний талаар хамтран ажиллах албан гэрээ хэлэлцээрийг бичгээр хуулийн дагуу байгуулж мөрдөнө.
6.3. Өөрийн байгууллагын болон иргэдийн санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг биеэр буюу албан тоотоор өгнө.
6.4. Дээд шатны удирдах байгууллага болон байгууллагын дэргэдэх ҮЭ-ийн байгууллагатай 2 ба 3 талт гэрээг бичгээр байгуулж ажиллана.
6.5. Номын сангийн захиргаа нь гадаад харилцааны асуудлаар харилцан ашигтай байх зарчмыг үндэс болгон туршлага солилцох, ажилчдын мэргэжил дээшлүүлэх, мэдээлэл авах зэрэг ажлаар гэрээ байгуулан МУ-ын хуульд нийцүүлэн хэрэгжүүлж болно.
Долоо: Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх:
7.1. Иргэнийг ажилд шинээр авах, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн болон төрийн албаны хууль, байгууллагын дотоод журмыг удирдлага болгоно.
7.2.Иргэнийг ажилд шинээр авахдаа доорх шалгуурыг үндэс болгоно.
А.мэргэжлийн сонгон шалгаруулалтын дүн
Б. Харилцааны соёл
В. Мэргэжлийн ур чадвар
Г. Номын сангийн мэргэжилтэй эсэх
7.3.Шинээр ажилд орсон ажилтны бүрдүүлэх баримт бичиг:
  • Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Боловсролын үнэмлэх, диплом сертификат
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн үзлэгийн тухай магадлагаа
  • Анкет
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Ажиллаж сурч байсан үеийн ажил байдлын тодорхойлолт
7.4.Ажилтаныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нөхцөл:
  • Ажилтаныг МУ-ын хуулль, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.
  • өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд
  • эрүүл мэндийн хувьд тохирохгүй болсон
  • байгууллагын ажлын шаардлагын улмаас өөрчлөн шилжүүлэх болсон тохиолдолд
  • МУ-ын хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40:1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5-д заасны дагуу
7.5. Ажилтаныг ажлаас халах тохиолдол:
·         Ажлын цагаар архидан согтуурч ажил үйлчилгээнд хүндрэл учруулах,ажил таслах,төлөвлөсөн ажил үйлчилгээг тасалдуулах, ёс зүйн хувьд олон дахин зөрчил дутагдал гаргасан, хамт олны эвсэг хамтач ажиллагаанд саад тотгор болохуйц үндэслэлгүй хов жив , хэрүүл марган гаргаж ёс зүйн хувьд үлгэргүй байдал удаа дараа гаргасан ,
·         Ажилтан нь хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй , эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, номын сангийн дотоод журмыг зөрчиж ажлын хариуцлага алдсан,
·         Мэдлэг чадвар хариуцлагын хувьд тухайн ажилд тэнцэхгүй, эсвэл орон тоо нь цомхотгогдсон
·         Гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон
Найм: Ажил амралтын горим:
8.1.Ажилтаны долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Ажлын зайлшгүй шаардлагаар ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгож, уртасгаж зохицуулалт хийж болно.
8.2. Ажил эхлэх ,дуусах, завсарлах цагийг ажлын онцлог нөхцөл үйлчилгээний онцлогоос хамааруулан зохицуулалт хийж болно.
8.3. Ажилтан өглөө ажилдаа ирсэн , завсарласан, ажлаас орой тарсан цагаа өөрийн биеэр ирж цаг бүртгэгчид бүртгүүлнэ. Ажлын цагийн ашиглалтын байдалд ахлах номын санч хяналт тавьж ажиллана.Ажлын цаг ашиглалтын тайланг сар бүр гаргаж нэгтгэн ня-бо-д өгч цалинтай нь тооцож ажиллана.
8.4. Номын сан нь нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс бусад өдрүүдэд 7 хоногийн өдөр бүр ажиллана.Ажлын цагийн үргэлжлэл нь тухайн жилийн 09-р сарын 01-нээс дараа оны 07-р сарын 01-ны хүртэл хугацаанд 2 ээлжээр 9-20 цаг хүртэл, 7-р сарын 1-нээс 09-р сарын 01 хүртэл нэг ээлжээр 8-17 цаг хүртэл ажиллана.
8.5.Ажлын шаардлагаар илүү цагаар ажилласан бол илүү цагийн хөлсийг хууль тогтоомжийн дагуу олгох буюу биеэр эдлүүлнэ.
8.6. Номын сан нь үйлчилгээний байгууллага учраас байгууллагын захиргаанаас баталсан цагийн хуваарийг хатуу баримтлана.
8.7. Ажилтан нь ажлын цагт багтах хугацаанд ажлын шаардлагаар өөр байгууллагад гадуур ажиллах үед удирдлагад мэдэгдэж цагийн бүртгэлд тэмдэглүүлнэ.
8.8. Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.
8.9.Ажилтан ажил олгогч 2-ын ажлын цагийн талаар цалинтай , цалингүй чөлөө олгох журмыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулагдана.
8.10. Үйлчилгээний ажилтанууд амьдралын шаардлагаар ажиллах боломжгүй болсон бол номын сангийн захиргаанд 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэж зөвшөөрөл авна. Өдрийн 8 цагаар ажилдаг ажилтанууд ажиллах боломжгүй болсон тохиолдолд 1 хоногийн өмнө мэдэгдэж асуудлаа шийдвэрлүүлнэ.
8.11. Ажилтаны тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажил үйлчилгээний онцлогоос хамааруулан жилийн ачаалал багатай сард зохицуулан МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу амраана.
8.12. Зайлшгүй шаардлагаар тасралтгүй ажиллах онцлогтой ажилтанд илүү цаг , баяр ёслолын үеэр ажилласан цагийг МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.Харин ажлын ачаалалттай үед илүү цагаар буюу амралтын өдрүүдэд ажилласан ажилтануудад ачаалал багатай үед нөхөн амраах асуудлыг захиргаа тухай бүр шийдвэрлэж байна
.Ес: Цалин хөлс:
9.1.Ажилтаны үндсэн цалинг МУ-ын засгийн газраас тогтоосон зэрэглэл, албан тушаалын жишиг сүлжээг үндэслэн мөрдөнө.
9.2. Номын сангийн ажиллагсадын үндсэн цалингийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур байж болохгүй.
9.3. Захиргаа нь хөдөлмөрийн дотоод журам, ажил албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтод ажилтануудын цалингийн нэмэгдэл хөлс урамшуулалыг тусгай журмаар зохицуулж болох бөгөөд даргын тушаал шийдвэрээр мөрдүүлнэ.
9.4. Нэмэгдэл, ур чадварын нэмэгдлүүдийг хамтын гэрээнд зааж өгнө. Тэгэхдээ тухайн ажилтаны ажлын үр дүн, ур чадвар, мэргэжил боловсролын өсөлт, хувийн санаачлага, ажилласан жил туршлага зэргийг харгалзан тусгай журам зөвлөмж шалгуур үзүүлэлтүүд гаргаж хүн бүрийн ажлыг дүгнэн хагас бүтэн жилээр ялгавартай тогтоож олгоно.
9.5. Ажилтаны цалин хөлсийг сар бүр тогтмол олгоно.Олгох өдөр нь амралтын өдөр давхацвал урьдах ажлын өдөр нь олгоно.
9.6. Ажилтануудад байгууллагын жилийн батлагдсан төсөв, цалингийн санд багтааж дараах нэмэгдлүүдийг олгоно.
  • Ур чадварын нэмэгдэл 25 хувь хүртэл хувиар
  • Нэмэгдлийг ЗГ-ын тогтоосон журмын дагуу
  • Тасралтгүй олон жил ажилласан бол ЗГ-ын сүлжээний дагуу үндэслэлийг дагаж мөрдөнө.
  • Шөнийн цагаар ажиллах шаардлага бүхий албан тушаалтанд шөнийн цагийн нэмэгдлийг олгоно. Шөнийн цагийг МУын хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх цагийг тооцох ба шөнийн нэмэгдэл хөлсийг 1 цагийг нь 500 төгрөгөөр тооцож олгоно.
9.7.Байгууллагын үйл ажиллагаанаас хамааран сул зогсолт гарвал хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд эсхүл хөдөлмөрийн хуулийн дагуу үндсэн цалингаас 60 хувиар бодож олговор олгоно.
9.8. Ажилтан ажиллагсадын хожимдсон , тасалсан, минут цаг өдрийг үндсэн цалингаас хасаж тооцно.
9.9. Ажилтан ажиллагсадын цалинг цаг хугацаанд нь үнэн зөв хууль зүйд нийцүүлэн бодож олгож байх бөгөөд цалин хоцроох чирэгдүүлэх зэрэг хариуцлагагүй хандсан санхүүгийн ажилтанд сахилгын арга хэмжээ авна.
Арав. Шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж:
10.1.Ажилтануудын ажлыг хагас жил, жилээр дүгнэж аваргуудыг тодруулан шагнаж байна.
/шагнал олон хэлбэрээр байж болно./
10.2. Эрхэлсэн ажилдаа санаачлагатай ,үр дүнтэй , сайн ажиллаж байгаа ажилтанг шагнах болон радио телевиз, сонин хэвлэлээр суртчилан урамшуулна.
10.3. Ажилтаны хөдөлмөрийн амжилт ,гавьяа зүтгэлийг үнэлж төрийн шагнал, алдар цол, одон медальд болон бусад төрөл бүрийн шагналаар шагнуулахаар холбогдох газруудад тодорхойлно.
10.4.Ажилтанд тэтгэвэр, тэтгэмж олговор, нөхөн төлбөр олгох асуудлыг МУ-ын хөдөлмөрийн тухай хууль , төрийн албаны хууль болон хамтын гэрээ хэлэлцээр, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
10.5. Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадад шаардлагатай тохиолдолд нь тэтгэмж үзүүлж болно.
10.6. Өндөр настануудад ахмадын баяр, цагаан сараар бусад ажилтануудад салбарын болон хөдөлмөрийн хуульд заагдсан томоохон баяр ёслолын үеэр хүндэтгэл үзүүлэх асуудлыг байгууллагын зүгээс зохион байгуулж болно.
10.7. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлс тохиолдсоны улмаас /үер, ус, гал түймэр/ ажилтанд учрсан хохирлыг  арилгахад байгууллагаас мөнгөн тусламж үзүүлж болно. Мөнгөн тусламжийн хэмжээ  учирсан хохирлоос шалтгаалан 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээнд байж болно.
10.8.Ажилтаны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн болон бусад төрлийн даатгалын асуудлыг МУ-ын хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагаас төлөх хувь хэмжээг сар бүр тогтмол төлж, ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулж өгнө.
10.9. Дээд шатны байгууллагын шийдвэрээр байгууллага татан буугдах, байгууллагын захиргааны санаачлагаар тухайн ажлын байр цомхотголд орох, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөх ,өндөр насны тэтгэвэрт гарах зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд  заагдсаны дагуу 1 жил  хүртэл тэтгэмж олгож болно.
10.10. ЗГ-ын 2001 оны 90-р тогтоолын 2-р хавсралтанд заасан нэмэгдлийг ажлын үр дүн ур чадварыг харгалзахгүй тогтоолын дагуу олгоно.
10.11.  Ажилтан болон гэр бүлийн гишүүн өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болох, нас барах, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмчилгээ сувилалд  явахад нь зориулж 10.0 төгрөгийн нийлэмж  гарган дэмжлэг үзүүлнэ.
 Эмнэлэгт хэвтвэл 2000 төгрөгөөр нийлж эргэлт хийнэ.
10.12. Гэр бүлийг дэмжих зорилгоор ажилтан өөрөө буюу хүүхэд нь гэрлэх, нөхөрт гарах үед ажиллагсдаас  10,0  төгрөгийн нийлэмж гарган байгууллагын зүгээс дэмжлэг  үзүүлнэ
10.13.  Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь  холбогдуулан төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
10.14. Байгууллагын төсвийн хэмнэгдэл болон давсан орлогоос ажилтануудад сар бүр 5000 төгрөгний хоолны мөнгө , 5000 төгрөгний унааны мөнгө олгоно.
10.15. Үйлчилгээний ажилтануудыг нэг загварын формын хувцастай болгож жил тутам байгууллагаас зардлыг гаргана.
10.16. Ажилтанууд амьдралын зайлшгүй шаардлагаар ажиллах боломжгүй болсон үед байгууллагын захиргаанд бичгээр хүсэлт гаргаж  2 хүртэл сарын цалингүй чөлөө авч болно. Гэр бүл, үр хүүхэд, эцэг эх нь байнгын асрамжинд байхаар бол 1 сарын чөлөөг цалинтайгаар олгож болно.2 сараас дээш хугацаа хэтэрвэл ажлаас гарсан гэж үзэж дараагийн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
10.17.Төсвийн боломжоос шалтгаалан жилд нэг удаа түлээ нүүрсний дэмжлэг үзүүлж болно.
10.18 . Байгууллагын ажилтан аймгийн чанартай уралдаан тэмцээнд эхний 3 байранд шалгарвал 30.0-80.0 мян төгрөгийн, Улсын уралдаан тэмцээнд эхний 3 байранд шалгарвал 100.0 -200.0 мянган төгрөгийн шагнал олгоно.
10.19. Орон нутгийн амралт сувилалд жилд 4-5 ажилтныг байгууллагаас 40%, ажилтнаас 30%, ҮЭ-ийн хорооноос 30%-ийн  зардал гаргаж  амраана. 
10.20. Хамт олны идэвхтэй амралтыг жилд 2 удаа зохион байгуулж гарах зардлыг төсвөөс гаргана.
10.21. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй  албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

10.22 . Цалинтай чөлөө олгох нөхцөлд:
  • Эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу УБ хотод онош тодруулах болон эмчилгээнд явах үед онцлог шалтгааныг нь үндэслэн 15-30 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.
  • Гэр бүлд нь хүүхэд төрөх, хүүхэд үрчлэж авахад ажлын 3 өдөр чөлөө олгоно.
  • Рашаан сувилалд явах тохиолдолд 14 хоногийн цалинтай чөлөө олгоно.
·         Эцэг эх, үр хүүхэд, эхнэр, нөхөр, шууд асрамжинд байдаг хүмүүс хүндээр өвчлөх буюу нас барахад  ажлын 5-15 хүртэл өдөр чөлөө олгоно.
·         Өөрөө юмуу хүүхэд нь гэрлэх, нөхөрт гарах, түүний ёслол тэмдэглэхэд нөхцөл байдлаас  шалтгаалж  ажлын  5-14 хүртэл өдөр чөлөө олгоно.  
10.23. Аав ээж, үр хүүхэд төрсөн ах дүү найр хурим хийх ба  уй гашуу тохиолдсон үед мөн ажилтанууд мэдлэг боловсролоо дээшлүүлэн суралцахад ҮЭ-с 30.000 -ийн тусламж үзүүлнэ.
10.24. Монголын Соёл урлагийн үндэсний үнэт өв , түүх, ёс заншлыг дээдлэн хүндэтгэж ,өвлөн тээж, хойч үед өвлүүлэн  хөгжүүлж буй иргэн ,аж ахуйн нэгж , байгууллагыг хэвлэл мэдээллээр сурталчилах, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж болно.
10.25. Байгууллагын стратеги төлөвлөгөө болон жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ажилчдыг мэргэжил дээшлүүлэх , мэргэшүүлэх , шинэ мэргэжил эзэмших хөрвөх чадвартай болох  ур чадварыг нь хөгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болгон  цалингийн  хөнгөлөлт ,тэтгэмж, мөнгөн олговор  олгож болно.
10.26. Ажилтан эрх бүхий байгууллагаас зарласан батлагдсан сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар докторантурт суралцаж байгаа бол бүтээл туурвих , сургалтанд хамрагдахад нь зориулж жилд 2 удаа тус бүр 1 сарын цалинтай чөлөө олгож докторын зэрэг хамгаалбал 300,0 мянган төгрөг магистр хамгаалбал 15 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.
10.27. Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг, батлагдсан төсвөөс шалтгаалж  т байгууллагаас олгож болно.

10.28. Төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авна.
10.29. Албан ёсоор гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт,аялал жуулчлалд хамрагдвал байгууллагаас зохих дэмжлэг үзүүлнэ.
10.30. .Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жилд нэг удаа оруулж эрүүл мэндийн байдлыг нь тогтооно.  
Арван нэг: Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагын талаар:
11.1.Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:
11.2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ,  хамтын гэрээ, байгууллагын ажилтануудтай байгуулсан сахилга хариуцлагын гэрээ, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг биелүүлээгүй ажилтанд МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
11.3. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. 

 Ноцтой зөрчил болох нөхцөл нь:
·         Ажлын цагаар архидан согтуурч ажил үйлчилгээнд хүндрэл учруулах,ажил таслах,төлөвлөсөн ажил үйлчилгээг тасалдуулах, ёс зүйн хувьд олон дахин зөрчил дутагдал гаргасан, хамт олны эвсэг хамтач ажиллагаанд саад тотгор болохуйц үндэслэлгүй хов жив , хэрүүл марган гаргаж ёс зүйн хувьд үлгэргүй байдал удаа дараа гаргасан
·         Ажилтан нь хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй , эрхэлсэн ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, номын сангийн дотоод журмыг зөрчиж ажлын хариуцлага алдсан
·         Мэдлэг чадвар хариуцлагын хувьд тухайн ажил мэргэжилд  тэнцэхгүй болсон тохиолдол
11.4. Удирдлагын зөвшөөрөлгүй ажлын цагийг богиносгож ажиллавал хариуцлага хүлээнэ.
11.5. Эд хөрөнгийн хувьд гаргасан дутагдал зөрчлийг 2 дахин нугалж төлүүлэх зарчим баримтлана.
11.6. Номыг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмыг баримтлана.
11.7. Тамхины хяналтын тухай  хуулийн 8.1.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу  газаруудад утаат тамхи татахыг хориглоно:
Арван хоёр: Ажилтаны эрх үүрэг:
12.1. Ажилтанууд дор дурдсан эрх эдэлнэ.
  • Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах
  • Цалин хөлс тэтгэвэр, тэтгэмж авах
  • Төлөөлөх байгууллагаараа эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хангуулах
  • Хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр, байгууллагын дотоод журамд  заасан хөнгөлөлт эрх эдэлнэ.
12.2. Ажилтан нь дор дурдсан үүрэг хүлээнэ.
  • Ажилтан нь МУ-ын Үндсэн хууль, төрийн албаны тухай хууль , хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж тэдгээрийг  үндэслэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, хариуцлага ёс зүйн дүрмээр  хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллана.