ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

ТАНИЛЦУУЛГА


 Увс аймгийн Төв Номын сангийн
товч танилцуулга

     Увс аймагт анх 1936 онд аймгийн гэгээрлийн хэлтсийн харъяа “Бага хурлын уншлагын газар” нэртэй байгуулагджээ. 1938 оноос орон тооны нэг хүнтэй 700 гаруй боть номоор хөдөлмөрчдөд үйлчилж эхэлсэн байна. 1960-аад оноос номын сангийн үйлчилгээг сайжруулах системтэй ажил зохиогдож байр, тоног төхөөрөмжийг сайжруулах , орон тоог нэмэгдүүлэн 2 хүнтэй болгож , номын фондыг 12.4 мянгад хүргэсэн ба нэг ээлжинд 15-20 хүнд зэрэг үйлчлэх ширээ сандалтай болгожээ. 1965 оноос байрыг засварлаж 20 хүний суудалтай нийтийн уншлагын танхим, 16 суудалтай хүүхдийн уншлагын танхим , гэрээр ном олгох тасаг шинээр ажиллуулж, фондын номын тусгай өрөөтэй болсон. Тухайн үедээ уншигчийн ирцийг нэмэгдүүлэх үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч фондын номоо 26.0 мянган боть номонд хүргэж хүрээгээ өргөтгөн, албан газар, үйлдвэрийн газар , сум, бригадад нүүдлийн болон зөөврийн номын сан ажиллуулж эхэлсэн байна. 1966 оноос тус номын санг 3-р зэргийн номын сан болгож, номын тоог өсгөж 1970 оноос 30 хүнд үйлчлэх нийтийн уншлагын танхим болгон өргөтгөж байрыг засварлан тохижуулж уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилго тавьж ажилласан байна. 1960 оноос аймгийн хэмжээнд 2 номын сан ажиллаж байгаад 1965 оноос аймгийн бүх сумдад нийт 19 номын сантай болж түүний номын фонд 45.5 мянгад хүрсэн байна. 1961 онд Өндөрхангай, 1963 онд Зүүнхангай, Цагаанхайрхан, Хяргас , Бөхмөрөн, Тариалан сумуудад уншлагын танхим , 1963 оноос Сагил, Давст , Түргэн суманд номын сан байгуулж дууссан. 1970- 90 он хүртэл аймгийн хэмжээгээр 20 номын сан, албан газар , үйлдвэрийн , бригад суурийн 56 уншлагын газар хөдөлмөрчдөд үйлчилж байсан. Одоо аймгийн төв номын сан нь 14 орон тоотой , уншлагын 2 танхимтай / нийтийн, хүүхдийн / 120 суудалтайгаар нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай 73.8 мянган боть номтой.             
       Мэргэжлийн хувьд 19 сумын номын сан, сургуулийн номын санд мэргэжил арга зүйн зөвлөлгөө, тусламж үзүүлдэг. Жилд номын санчдын сургалт семинарыг 1-2 удаа зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байна. Тус номын сан нь өөрийнхөө үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник техниологи нэвтрүүлэх зорилт тавьж хөдөлмөрчдөд үйлчлэх Интертэт-Мэдээллийн танхим үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрчдийн дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг тогтмолжуулж уншигчдын уулзалт, онолын бага хурал танин мэдэхүйн зорилготой тэмцээн , уралдаан зэрэг ажлуудыг сар улиралд төлөвлөн хэрэгжүүлж байна. Уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч уншлагын заал танхимыг засварлах тохижуулах ажлыг хийлээ.  
        Ажилчдын 90% мэргэжлийн хүмүүс ажилладаг. Одоо тус номын сан Номын сангийн цогц програм Lib4U PC version авч нийm 73.8 мянган боть номыг электрон каталогт оруулсан байна.
      2015 оноос Lib4U Netversion програм авч номын сангийн үйлчилгээг автоматжуулах, Электрон каталогийг Интернэтэд байршуулаад байна. 2021 онд LIB4U програмаа үүлэн технологид оруулаад байна.  



                                                     Манай хамт олон





Лавлагаа-Мэдээлэл арга 
зүйн тасаг


Уншлага-үйлчилгээний тасаг



Захиргаа аж ахуйн тасаг