ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2019/06/24

Номын санчдын сургалт, ур чадварын уралдаан боллоо.

Сумын соёлын төвийн номын санчид 2019 оны 6-р сарын 12-13 -ны хооронд Аймгийн төв номын сан дээр сургалтанд хамрагдлаа. Сургалтын үеэр нийт номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд Мэргэжлийн ур чадварын уралдааныг амжилттай зохион байгуулж явууллаа.  Уг уралдаанд:
 Наранбулаг сумын соёлын төвийн номын санч Б.Оюунчимэг  1-р байр
Ховд сумын соёлын төвийн номын санч Жаргал 2-р байр
Малчин сумын соёлын төвийн номын санч Уламбаяр 3-р байрыг тус тус эзэллээ.
Мөн сургалтын үеэр "Нүүдлийн номын сангийн чанар хүртээмжийг сайжруулах нь" сэдэвт Илтгэлийн уралдаан зохион явуулсан байна.

































2019/05/13

Үндэсний бичиг үсгийн баяр 2019

Үндэснийхээ бичиг соёлыг залуу хойч үедээ сурталчилан өвлүүлэх,шилдэг сайхан бичигтнийг тодруулж алдаршуулах бичгийн хэв зурлага,уран чадварын онцлогийг таниулах зорилгоор "Монгол бичгээр сайхан бичигтэн" уралдааныг 7-12-р ангийн сурагчдын дунд зохион явууллаа.Уралдаанд хичээнгүй бичлэг,бүтээлийн бичлэг гэсэн 2 төрөлтэй. 

Хичээнгүй бичлэгийн төрөлд:
   1-р байр: Ахлах 4-р сургууль 8б  анги сурагч Д.Саруул 
   2-р байр:Ахлах 3-р сургууль 12б анги сурагч Б.Ууганзаяа 
   3-р байр: Улсын тэргүүний цогцолбор 2-р сургууль 11в                                                                           анги сурагч Ц.Даваасүрэн 
                                                   Тусгай байр: Улсын тэргүүний цогцолбор 2-р сургууль 11а
                                                                                                             анги М.Сумъяабазар
  Бүтээлийн төрөлд: 
                  1-р байр: 6-р сургууль 12в  анги сурагч Б.Одонтунгалаг 
                  2-р байр: Ахлах 4-р сургууль 11а  анги сурагч Б.Эрдэнэцэцэг 
                  3-р байр:Ахлах 3-р сургууль 11а анги Г.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.













2019/04/30

Дэлхийн номын өдөр

Дэлхийн тууль ба Жангар сэдэвт олон улсын эрдэм шинэжилгээний симпозиумын илтгэлүүдийн эмхтгэл номыг  Дэлхийн номын өдрөөр засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн аймгийн Төв номын санд гардуулан өглөө.