ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2019/09/30

Номын баярыг угтан аймгийн Төв номын сангаас олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдөр "Угийн бичгийг хөтлөх ач холбогдол,Увс аймагт угийн бичиг хөтлөлтийн явц,үр дүнгийн талаарх мэдээлэл өгч иргэдтэй санал солилцох" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Улаангом сумын Багийн дарга,Нийгмийн ажилтан, Стандарт Хэмжилзүйн хэлтэс, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнууд, Ахлах 4-р сургуулийн 8Б ангийн сурагчид гэх мэт албан байгууллага,иргэд,оюутан,сурагчид идэвхтэй оролцлоо. Ураг удмын тань хэлхээ бат бөх байг ээ.

Image may contain: 3 people, people sitting

Image may contain: 13 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

2019/07/01

Хүүхдийн хөдөлмөр зуслангуудад Нүүдлийн номоор үйлчлэв.

2019 оны 6-р сарын  30-нд  Аймгийн Төв номын сангийнхан  Сагил сумын нутагт ажиллаж байгаа  Хүүхдийн хөдөлмөр зуслангуудад амарч байгаа хүүхдүүдэд  Нүүдлийн номын үйлчилгээ үзүүлэв.









2019/06/24

Номын санчдын сургалт, ур чадварын уралдаан боллоо.

Сумын соёлын төвийн номын санчид 2019 оны 6-р сарын 12-13 -ны хооронд Аймгийн төв номын сан дээр сургалтанд хамрагдлаа. Сургалтын үеэр нийт номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд Мэргэжлийн ур чадварын уралдааныг амжилттай зохион байгуулж явууллаа.  Уг уралдаанд:
 Наранбулаг сумын соёлын төвийн номын санч Б.Оюунчимэг  1-р байр
Ховд сумын соёлын төвийн номын санч Жаргал 2-р байр
Малчин сумын соёлын төвийн номын санч Уламбаяр 3-р байрыг тус тус эзэллээ.
Мөн сургалтын үеэр "Нүүдлийн номын сангийн чанар хүртээмжийг сайжруулах нь" сэдэвт Илтгэлийн уралдаан зохион явуулсан байна.