ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2013/10/30

ХАМТЫН ГЭРЭЭ





Бүртгэсэн. Улаангом сумын Засаг даргын тамгын газрын
                                                                                    дарга                                       / Д.Нансалжав /                       

ХАМТЫН ГЭРЭЭ
Энэхүү гэрээг  Монгол улсын Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны хууль,Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, эдгээр хуулинд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг үндэслэн нэг талаас Увс аймгийн Төв номын сангийн захирал Басан овогтой  Булган  , нөгөө талаас Үйлдвэрчний  хорооны дарга  Дарамбазар овогтой Нямбилэг нар талуудын хэлэлцэн тохиролцсоны дагуу хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, төрийн албаны үйл ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор хамтран байгуулав.
Нэг : Нийтлэг үндэслэл
1.1 Хамтын гэрээний зорилго:
А.Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, баталгаажуулах
Б.Хөдөлмөрийн хөлсийг боловсронгуй болгох, ажлын үр дүнг тооцох, шагнал урамшуулал олгох, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны нөхцлийг хэвийн байлгах, ажил амралтын горим тогтоох, ажилтны мэргэжил дээшлүүлэх зэрэг хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.

1.2 Гэрээний хугацаа :
Гэрээ  2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилж 2 жилийн хугацаагаар  байгуулав.

1.3 Гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээг дүгнэх
Хөдөлмөрийн харилцаатай холбогдон гарсан хууль тогтоомж дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт орох, шинэчлэгдэх үед тухайн заалттай холбогдон зохицуулж буй хамтын гэрээний тухайн заалтыг талууд тохиролцон өөрчлөлт оруулна.
Гэрээг оролцогч талууд жилд нэг удаа дүгнэж, харилцан хяналт тавьж, нийт ажиллагсдад тайлагнах.

Хоёр: Талуудын эрх, үүрэг

2.1 Номын сангийн захиргаа, ажил олгогчийн эрх үүрэг.
2.1.1 Номын сангийн захиргаа, ажил олгогч нь төрийн албан хаагчийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн үүргээ биелүүлэх, төрийн албаны үйл ажиллагааг  тасралтгүй, хэвийн, шударга, шуурхай явуулах  нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил арга зүй удирдлагаар хангах
2.1.2  Хуулиар эрх олгогдсон дээд шатны байгууллагын тогтоосон орон тооны нормативыг баримтлан хуулийн дагуу төсөвтөө багтаан ажлын байранд албан хаагчийг сонгон шалгаруулж ажиллуулах, чөлөөлөх, түр чөлөө олгох, цалин хөлсийг тогтоох, тэтгэвэр, тэтгэмж нөхөх олговор, хөнгөлөлт, тусламж, томилолтыг олгох, шагнаж урамшуулах, мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээг авах
2.1.3 Ажил амралтын горим тогтоох, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  нөхцлийг хангах
2.1.4 Ажиллагсдын нийгмийн болон ажлын байрны баталгааг хангах
2.1.5 Хамтын гэрээний биелэлтэнд хяналт тавих, ажиллагсдад тайлагнах

2.2 Үйлдвэрчний эвлэлийн эрх, үүрэг
2.2.1 Номын сангийн ажиллагсдын эрх ашгийг  хамгаалан ажил олгогчтой гэрээ байгуулан ажиллах.
2.2.2 Байгууллагын захиргаанаас төрийн албан хаагчийн ажлын байр, нийгмийн баталгааг ханган үзүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
2.2.3 Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг хамгаалан ажил олгогчид хүсэлт, санал, шаардлага хүргүүлэх
2.2.4 Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хуримтлалыг гишүүдийн эрх ашигт нийцүүлэн зарцуулах
2.2.5 Хамтын гэрээний биелэлтэнд хяналт тавих, гишүүдэд тайлагнах

Гурав. Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа

3.1 Цалин хөлс
3.1.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.
3.1.2 Төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, ЗГ-ын 90-р  тогтоолын  нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
3.1.3 Монгол улсын засгийн газрын тогтоосон албан тушаалын ангилал, зэрэглэл цалингийн жишиг, сүлжээний  шатлалыг баримтлан ажиллагсдын ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан цалин хөлсийг тогтооно.
3.1.4 Ажлын үр дүнг  үнэлэн ажил олгогч үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ А үнэлгээтэй хангасан албан хаагчийн цалингийн шатлалыг алгасуулан цалинг олгож болно.
3.1.5 Төрийн албан хаагчид олгох нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг /хөдөлмөрийн тухай хуулийн 50, 51, 52, 53-р заалт/ төрийн албан хаагчид нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгох журмыг баримтлан ажлын үр дүнг харгалзан тухайн журамд заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн шийдвэрээр олгоно.
3.1.6 Өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно. Энэ тохиолдолд цалин хөлсийг төсөвтөө багтаан ажилтантай тохиролцон журмын дагуу олгоно.
3.2 Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр

             Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:
 3.2.1  Албан томилолтын зардлыг журманд зааснаар олгоно.
 3.2.2 Албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал
           
 3.2.3 Гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж буй жишиг зардал буюу журмыг баримтлан олгоно.
 
3.3 Мэргэжил дээшлүүлэх
3.3.1 Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно

3.3.2 Төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах
3.3.3 Ажилтан эрх бүхий байгууллагаас зарласан батлагдсан сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар докторантурт суралцаж байгаа бол бүтээл туурвих, сургалтанд хамрагдахад нь зориулж жилд 2 удаа тус бүр 1 сарын цалинтай чөлөө олгож, докторын зэрэг хамгаалбал  300,0 мянган төгрөг, магистр хамгаалбал 15 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно.

3.3.4 Албан ёсоор гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалт,аялал жуулчлалд хамрагдвал байгууллагаас зохих дэмжлэг үзүүлнэ.

3.4 Ажил амралтын цаг
3.4.1 Номын сан нь нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс бусад өдрүүдэд 7 хоногийн өдөр бүр ажиллана. Ажлын цагийн үргэлжлэл нь тухайн жилийн 09-р сарын 01-нээс дараа оны 07-р сарын 01-ны хүртэл хугацаанд 2 ээлжээр 9-20 цаг хүртэл, 7-р сарын 1-нээс 09-р сарын 01 хүртэл нэг ээлжээр 9-17 цаг хүртэл ажиллана.

3.4.2 Ажлын цагийн хэмжээг хөдөлмөрийн тухай хуулийн 70-р зүйлээр зохицуулах буюу хуулиар заагдсан өдрийн ажлын цагаас илүү ажилласан ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр зохицон илүү ажилласан цагийн хөлсийг олгоно.
3.4.3 Ажлын зайлшгүй шаардлагаар амралт, баяр ёслолын  өдрүүдэд ажилласан  ажилтанд 2 дахин,  илүү цагаар ажилласан хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно.
3.4.4 Ажилтан үүрэгт ажлаа хугацаанд нь хийж дуусаагүй, эсвэл өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ажлын бус цагаар ажилласан бол илүү цагаар ажилласанд тооцохгүй.
3.4.5  Байгууллагын дарга ажилтны хүсэлтээр тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөөг чөлөөний хуудсаар олгоно. Зайлшгүй шаардлагыг үндэслэн жилд 2 удаа  тэтгэмжтэй чөлөө олгоно. Цалингүй чөлөөг ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж олгоно.
3.4.6  Тэтгэмжтэй чөлөөг дараах нөхцөлд олгоно.
а. Эцэг эх, үр хүүхэд, эхнэр, нөхөр, шууд асрамжинд байдаг хүмүүс хүндээр өвчлөх буюу нас барахад  ажлын 5-15 хүртэл өдөр
б. Өөрөө юмуу хүүхэд нь гэрлэх, нөхөрт гарах, түүний ёслол тэмдэглэхэд нөхцөл байдлаас  шалтгаалж  ажлын  5-14 хүртэл өдөр
в. Гэр бүлд нь хүүхэд төрөх, хүүхэд үрчилж авахад ажлын 3 өдөр
3.4.7  Жирэмсний болон амаржсаны дараах амралт, ажлын цаг хорогдуулах, хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 104, 107-р зүйлийн заалтаар зохицуулна.
3.4.8 Ажилтны ээлжийн амралтыг байгууллагын захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 55,79-р зүйлийг үндэслэн ажилтны ажилласан жилийг харгалзан тогтооно.
3.4.9 Ээлжийн амралттай байх хугацаанд ажил мэргэжлийн шаардлагаар байгууллагын удирдлагын шийдвэрээр дуудагдан ажиллавал ажилласан өдрийг нөхөн амраана. Нөхөн амраагүй тохиолдолд ажилласан хугацааны цалинг захирлын шийдвэрээр олгоно.
3.4.10 Шөнийн цагаар ажиллах шаардлага бүхий албан тушаалтанд шөнийн цагийн нэмэгдлийг олгоно. Шөнийн цагийг хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу 22 цагаас 6 цаг хүртэлх цагийг тооцох ба шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг ажлын цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн олгоно.

3.5 Ажлын байрны баталгаа
 3.5.1 Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:
А. Төрийн байгууллагын сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа;
В. Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
г.  Жирэмсний болон  амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;

д.  Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;

Е.  Гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;

 Ж.    Ээлжийн амралттай байгаа;
3.5.2 Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас ажилтан  болон түүний гэр бүлийн гишүүн нь байгууллагаар хамгаалуулах;

 3.5.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 39, 40 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд ажил албан тушаалаас чөлөөлөгдөхгүй байх

3.5.4 Ажилтныг ажилд томилохдоо эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулалтын журмаар хууль, дүрэм журамд нийцүүлэн ажил олгогч, ҮЭ-ийн хороотой санал солилцож сонгож авна.

3.5.5  Гүйцэтгэх болон үйлчлэх албан тушаалд иргэнийг томилохдоо тухайн хүний боловсрол, мэргэжил, дадлага туршлага, ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтийг     үндэслэн  , байгууллагын удирдлага бие даан судалж хамт олны хуралд танилцуулж, ҮЭ-ийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр  хөдөлмөрийн гэрээ байгуулж, захирлын  тушаал гаргана.
3.5.6  Ажилтантай тохиролцсны үндсэн дээр үндсэн ажлынх нь зэрэгцээ түр эзгүй байгаа ажилтны үүргийг хавсруулах буюу орлон гүйцэтгүүлж болно.
3.5.7 Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн  хуулийн дагуу шийдвэрлэнэ.

3.5.8  Төрийн албан хаагчийн өөрийн хүсэлтээр төрийн өөр албан тушаалд шилжин ажиллах үед тодорхойлолт гаргаж өгөх, уг албан тушаалд уламжлах, санал болгох
                                
3.6 Шагнал урамшуулал

3.6.1 Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:
·         Мөнгөн шагнал олгох;
·         Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
·         Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

3.6.2 Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно. Мөнгөн урамшлыг ажлын үр дүнг харгалзан МУЗГ-аас баталсан журмын дагуу тогтоосон хувь хэмжээгээр олгоно.

 3.6.3 Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй  албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

3.6.4  Байгууллагын ажилтан аймгийн чанартай уралдаан тэмцээнд эхний 3 байранд шалгарвал 30.0-80.0 мян төгрөгийн, Улсын уралдаан тэмцээнд эхний 3 байранд шалгарвал 100.0 -200.0 мянган төгрөгийн шагнал олгоно.
3.6.5 Байгууллага ажилтны ажлын бүтээл, үр дүнг жилийн эцэст ондоо багтаан үр дүнгийн гэрээ, ажлын үзүүлэлтээр дүгнэж шагнаж урамшуулна.
 3.6.6 Олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтныг хамт олны хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр төрийн дээд шагнал одон медаль ,  алдар цол, засгийн газрын болон систем салбарын бусад шагналаар шагнуулахаар тодорхойлно.
3.6.7. Орон нутгийн амралт сувилалд жилд 4-5 ажилтныг байгууллагаас 40%, ажилтнаас 30%, ҮЭ-ийн хорооноос 30%-ийн  зардал гаргаж  амраана. 
 3.6.8 Хамт олны идэвхтэй амралтыг жилд 2 удаа зохион байгуулж гарах зардлыг төсвөөс гаргана.

3.6.9  Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жилд нэг удаа оруулж эрүүл мэндийн байдлыг нь тогтоолгох

3.7  Төрийн албан хаагчид олгох тусламж
3.7.1 Соёлын тухай хуулинд заасан тэтгэмжийг холбогдох ажилтанд журмын дагуу  тухайн  оны төсөвт тусган олгох

3.7.2 Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь  холбогдуулан төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

 3.7.3  Үйлчилгээний ажиллагсдыг ажлын хувцас, хэрэглэл, жижүүрийг зөөврийн гэрэл, хамгаалах хэрэгслээр хангана.

 3.7.4 Гэр бүлийг дэмжих зорилгоор ажилтан өөрөө буюу хүүхэд нь гэрлэх, нөхөрт гарах үед ажиллагсдаас  10,0  төгрөгийн нийлэмж гарган байгууллагын зүгээс дэмжлэг  үзүүлнэ.
3.7.5 Ажилтнуудын ажлын онцлогийг харгалзан тухайн жилд хэрэглэх бичиг хэргийн болон бусад зардлыг оны эхэнд хуваарилж баталсны дагуу тухай бүрд нь олгоно.

 3.7.6  Өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсийг баяр ёслолын үеэр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ба  нас барах, ар гэрт нь гачигдал тохиолдоход  дэмжлэг үзүүлнэ.

3.7.7 Ажилтан болон гэр бүлийн гишүүн өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болох, нас барах, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмчилгээ сувилалд  явахад нь зориулж 10.0 төгрөгийн нийлэмж  гарган дэмжлэг үзүүлнэ.

3.7.8 Шинэ жил, эх үрсийн баяраар өрх бүрт бэлэг олгоно.

3.7.9 Салбарын болон Хөдөлмөрийн хуулинд  заагдсан баяр ёслолыг тохиолдуулан ажилтныг байгууллагын даргын шийдвэрээр шагнаж урамшуулах ба нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр хүндэтгэл үзүүлж эдгээр зардлыг төсвөөс гаргана.

3.7.10 Ажилтнуудад батлагдсан төсөвт багтаан түлш хөнгөлөлт, хоол унааны мөнгө олгоно.

Дөрөв. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

4.1 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ, бусад хууль тогтоомжийг  биелүүлээгүй албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн заалтын заалтын дагуу  сахилгын шийтгэл ногдуулна.

4.2 Аливаа мэдээ, тайланг  өөрийн буруутай үйлдлээс удаа дараа саатуулсан, санаатай буруу ташаа мэдээлж төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй ажилтанд ХТХ-ийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
4.3 Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.
 4.4 Хувь хүний хариуцлага, болгоомжгүй үйл ажиллагаанаас эвдэрсэн, тоногдсон, гээгдэж үрэгдсэн, дутагдсан эд хогшил хөрөнгийг  тухайн эзэмшигч өөрөө бүрэн хариуцна.
4.5 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийг үндэс болгож, ажилтны хедөлмөрийн гэрээг дараах тохиолдолд ажил олгогчийн саначилгаар цуцална.
а. Хүндэтгэх шалтгаан, чөлөө зөвшөөрөлгүйгээр 3-аас дээш хоног ажил тасалбал.
б. Ажлын байранд болон албан үүрэг гүйцэтгэж явахдаа архидан согтуурвал.
в.         Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлбөл.
г. Гэрээнд заасан үүргээ 60%-иас доош биелүүлбэл
д. Гэмт хэрэгт холбогдсон нь хуулиар тогтоогдсон

Тав: Хамтын гэрээнд хяналт тавих

5.1 Хамтын гэрээнд  ажил олгогч, Үйлвэрчний эвлэл нь дотоодын хяналт хийнэ.
5.2 Хамтын гэрээг бүртгэх эрх бүхий байгууллага, хууль зүйн холбогдох байгууллагаар давхар хяналт хийлгэж болно.
5.3 Гэрээнд тусгасан заалт бүрээр ажил олгогч, үйлдвэрчний эвлэл тус бүр хариуцлага хүлээнэ.
5.4  Үйлдвэрчний хороо хамтын гэрээ зөрчсөн аливаа шийдвэрийг татгалзуулан зогсоох болон өөрчлөх, хүчингүйд тооцохыг шаардах эрхтэй.
5.5  Энэхүү гэрээнд хоёр тал харилцан хүндэтгэлтэйгээр оролцох бөгөөд хамтын гэрээний тайланг захиргаа нийт ажилтанд тавина.

Зургаа: Хамтын гэрээ хүчин төгөлдөр болох

Хамтын гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 15-р зүйлийн заалтын дагуу харъяалах орон нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно.

Долоо:  Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах
Тухайн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах үед талууд тохиролцон өөрчлөлт оруулна.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

   Ажил олгогчийг төлөөлж:                                                    Ажиллагсдыг төлөөлж:      
                                                  Төв номын сангийн:
             Захирал                                                                     ҮЭ-ийн Хорооны дарга
  ………………………………                                             ……………………………….
              /Б.Булган /                                                                       / Д.Нямбилэг /
                        

No comments: