ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2019/09/30

Ном таныг хэрхэн бүтээдэг вэ?

Дүрслэн бодох нь биднээс илүү зүйл харсан, бидний хараагүйг харсан, бусдын нүдээр харах, биднээс илүү зүйл мэдэрсэн хүмүүстэй хамт мэдрэх боломжийг олгодог. Түүнчлэн таны сонирхож, хайж буй мэдлэгийг давж, эргэцүүлэлд хөтлөх нь номын хамгийн давуу чанар юм. Ингэснээр та өөрийн үзэл бодол, өнгө төрх, ертөнцийг бий болгох болно. Ном хүн бүрийг өөр өөрийн бодолтой өвөрмөц болгодог зүйл юм.

Ном унших нь үгийн баялаг нэмэгдэж, анхаарал төвлөрүүлэх чадвар дээшилж, хийсвэр сэтгэлгээ нэмэгдэх, стресс буурах, нас уртсах зэрэг олон сайн талтай.


No photo description available.








1. Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг

Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно.

2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай

Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм.

3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг

No photo description available.

No comments: