ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО:
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ОЮУНЫ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУЙЦ ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРЧ , НОМЫН САНГ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НЭЭЛТТЭЙ "МЭДЭЭЛЛИЙН ТӨВ" БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ

Menu

2019/09/30

Аймгийн Төв номын санд хүүхдийн тоглоом бэлэглэв.





АНУ-ын Колорадо мужид амьдарч байгаа Монголчууд Увс аймгийн Хүүхэд багачуудад олон сайхан тоглоом , ном цуглуулж Аймгийн Төв номын санд илгээснийг хүлээн авлаа. Энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Чимгээ(Denver ) болон Global Reach, Азтан клубийн хамт олонд баярлалаа. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.


Image may contain: 3 people, people sitting, table and indoor


Image may contain: 1 person, sitting




Image may contain: one or more people, people sitting and indoor

Ном таныг хэрхэн бүтээдэг вэ?

Дүрслэн бодох нь биднээс илүү зүйл харсан, бидний хараагүйг харсан, бусдын нүдээр харах, биднээс илүү зүйл мэдэрсэн хүмүүстэй хамт мэдрэх боломжийг олгодог. Түүнчлэн таны сонирхож, хайж буй мэдлэгийг давж, эргэцүүлэлд хөтлөх нь номын хамгийн давуу чанар юм. Ингэснээр та өөрийн үзэл бодол, өнгө төрх, ертөнцийг бий болгох болно. Ном хүн бүрийг өөр өөрийн бодолтой өвөрмөц болгодог зүйл юм.

Ном унших нь үгийн баялаг нэмэгдэж, анхаарал төвлөрүүлэх чадвар дээшилж, хийсвэр сэтгэлгээ нэмэгдэх, стресс буурах, нас уртсах зэрэг олон сайн талтай.


No photo description available.








1. Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг

Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно.

2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай

Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм.

3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөг

No photo description available.
Номын баярыг угтан аймгийн Төв номын сангаас олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдөр "Угийн бичгийг хөтлөх ач холбогдол,Увс аймагт угийн бичиг хөтлөлтийн явц,үр дүнгийн талаарх мэдээлэл өгч иргэдтэй санал солилцох" арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Улаангом сумын Багийн дарга,Нийгмийн ажилтан, Стандарт Хэмжилзүйн хэлтэс, Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнууд, Ахлах 4-р сургуулийн 8Б ангийн сурагчид гэх мэт албан байгууллага,иргэд,оюутан,сурагчид идэвхтэй оролцлоо. Ураг удмын тань хэлхээ бат бөх байг ээ.

Image may contain: 3 people, people sitting

Image may contain: 13 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people sitting

2019/07/01

Хүүхдийн хөдөлмөр зуслангуудад Нүүдлийн номоор үйлчлэв.

2019 оны 6-р сарын  30-нд  Аймгийн Төв номын сангийнхан  Сагил сумын нутагт ажиллаж байгаа  Хүүхдийн хөдөлмөр зуслангуудад амарч байгаа хүүхдүүдэд  Нүүдлийн номын үйлчилгээ үзүүлэв.